Шинэ оны анхны айлчлал нь ирээдүйг нээсэн айлчлал боллоо
2023-01-06 19:56:48
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин Хятадад төрийн айлчлал хийсэн Филиппиний ерөнхийлөгч Фердинанд РомуальдесМаркостой 1-р сарын 4-нд Бээжинд хэлэлцээ хийв. Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Филиппиний харилцаа нь бие биедээ чухал гэдгийг онцлон тэмдэглээд, стратегийн байнгын харилцаа холбоогоо хэвээр хадгалж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, далай тэнгис дэх асуудал зэргийг эв зүйтэй зохицуулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрэв.

Фердинанд РомуальдесМаркос 2022 оны зургадугаар сард ерөнхийлөгч болсноосоо хойш АСЕАН-аас бусад оронд хийсэн анхны албан ёсны айлчлал нь бөгөөд Хятадын хувьд энэ онд хүлээн авсан анхны гадаадын удирдагч юм. Хятад, Филиппиний харилцаа хэдий чинээ нягт гэдгийг үүнээс харж болох юм.

Хэлэлцээний үеэр Ши Жиньпин дарга: Филиппинийг Хятад улс ямагт хөрш орнуудын дипломат харилцааныхаа тэргүүлэх чиглэл болгосоор ирсэн бөгөөд стратегийн, бүх талын өндөрлөгөөс Хятад, Филиппиний харилцааг авч үздэг. Филиппиний талтай “Харилцан нөгөө талынхаа сайн хөрш, бие биенээ ойлголцсон ойрын сайн хамаатнууд, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх сайн түншүүд байж, Азийн бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн өндөрлөгөөс гараагаа авахад бэлэн байгаа бөгөөд Филиппин хийгээд АСЕАН-ны бусад орнуудтай хамтын ажиллагаа, хөгжилд анхаарлаа төвлөрүүлэхэд бэлэн байна гэж дурдав. Түүнчлэн Филиппиний хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжилд дэмжлэг үзүүлэн, хөдөө аж ахуйн технологийн төвийн брэнд төслийг бүтээн байгуулж, дэд бүтэц, дэд бүтцийн түншлэлийн салбарын хамтын ажиллагаагаа урагш ахиулахад бэлэн байгаа бөгөөд Филиппиний чанарлаг хөдөө аж ахуй, далайн бүтээгдэхүүн импортлохоо цаашид өргөтгөж, Хятадын компаниудын Филиппинд очиж хөрөнгө оруулан үйлс босгохыг дэмжихэд бэлэн байна гэв.

Хятадын тал энэ удаагийн хэлэлцээний явцад Филиппиний талтай цаашид ч найрсгаар зөвшилцөх арга замаар далай тэнгис дэх асуудлыг эв зүйтэй шийдвэрлэж, нефтийн ордыг нээн олборлох хэлэлцээг сэргээж, маргаангүй бүс дэх нефтийн ордыг нээн ашиглах хамтын ажиллагааг урагш ахиулахад бэлэн байна гэж дурдсан юм. Филиппиний тал үүнд эерэг хариу өгч, Хятадын талтай нефтийн ордыг нээн ашиглах зөвшилцлөө сэргээхэд бэлэн байгаагаа мэдэгдэв. Энэ нь Хятад, Филиппин нь Өмнөд тэнгисийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалан, найрсаг зөвшилцөл, хэлэлцээгээр маргааныг шийдвэрлэж, Өмнөд тэнгисийг энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны тэнгис болгон бүтээн байгуулах итгэл, чадвар, оюун ухаантай байгааг харууллаа. Энэ нь гадаадын хүчний Өмнөд тэнгисийн асуудлыг ашиглан Ази, Номхон далайн бүсэд хагарал сөргөлдөөн үүсгэх оролдлогод барьсан хүчтэй хариу болов.

“Бүс ба зам”, хөдөө аж ахуй, загас агнуурын үйлдвэрлэл, түүнчлэн дэд бүтэц, банк санхүү, аялал жуулчлал зэрэг хамтын ажиллагааны багц баримт бичгүүдэд Хятад, Филиппин хоёр орны төрийн тэргүүн нарын хамтын гэрчлэлтийн дор гарын үсэг зурлаа. Эдгээр баялаг үр бүтэмж нь Бээжинд болсон шинэ оны гадаад харилцааны анхны үйл ажиллагаа бол ер бусын гэдгийг харууллаа.