Филиппиний ерөнхийлөгчтэй хийсэн ярилцлага
2023-01-07 17:23:46
Share
Share this with Close
youtube WeChat

Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Ромуалдез Маркос саяхан Хятадын Төв Радио телевизийн сурвалчлагчид тусгай ярилцлага өгөв.

Фердинанд Ромуалдез Маркос хэлэхдээ: "ХКН болон Хятад улсын удирдагч Хятад улсыг өөрчлөн шинэчиллээ.  Филиппин нь Хятадын хөгжлийн үйл явцыг нүдээр харж, оролцсон юм. Учир нь бид дипломат харилцаа тогтоон, бусад олон асуудлаар зөвшилцсөөр байна. Миний бие Филиппин, Хятадын харилцааны хөгжилд үргэлж анхаарал хандуулдаг бөгөөд бид хойшид хоёр талын харилцаагаа улам эрчимжүүлэн гүнзгийрүүлнэ гэж  бодож байна" гэжээ.


Тэрээр хэлэхдээ:" Хятадын жуулчид Филиппинд аялах сонирхолтой байдаг. Филиппин цаашдаа Хятадын жуулчдыг олноор хүлээж авна гэдэгт найдаж байна. Бид та нарыг  санаж байна, Филиппиний үзэсгэлэнт байгаль, хамгийн гол нь найрсаг, зочломтгой зан араншин жуулчдад таалагдах болно" гэжээ.
Фердинанд Ромуалдез Маркос хэлэхдээ: "Ши Жиньпин дарга бол эрч хүчтэй бөгөөд тайван тогтуун  удирдагч юм. БНХАУ-ын Коммунист намын 20 дугаар их хурлын дараа Ши Жиньпин дарга улиран сонгогдсон нь бидний хувьд сайн мэдээ, энэ нь Хятадад төдийгүй бүс нутгийн тогтвортой байдлыг авчрах болно. Иймээс Хятад Филиппиний ирээдүйн хамтын ажиллагаа өргөн орон зайтай" гэжээ.