Сүүлийн нэг сард, Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх бодлогодоо зохицуулалт хийснээс хойш зарим улс орон, ялангуя Америк нь Хятадын эсрэг гүтгэлэг, дайралт явуулсаар байна.
Цар тахал дэгдэлтээс хойших гурван жилийн хугацаанд Америк өөрсдийн нэгэн онцлог шинжээ тод харуулсан, өөрөөр хэлбэл, тэд цаг хугацааг сонгож чаддаг бөгөөд цар тахлыг бусад орны эсрэг зэвсэг болгон ашигладаг. Нэгэн жишээг дурдахад, КОВИД-ын ид тархалтын үед "амны хаалт зүүх нь хүний эрхэнд халдаж байна" хэмээн турхирдаг байсан бол өөрийн оронд нь халдварын байдал даамжрах үед "Амны хаалт", "Хятад улс" гэх мэт үгс тухайн үеийн хэвлэл мэдээллээр хамгийн өргөн хэрэглэгдэж байсан. Эдгээр нь эцсийн эцэст Америкийн өөрийн гараараа өөрийгөө алгадаж байгааг харуулж байгаа юм.