ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар Москвагийн цагаар 6-ны өдрийн12:00 цагаас эхлэн Орос, Украины армийн байлдааны шугамын дагуу гал зогсоох дэглэм хэрэгжүүлсэн тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Гэвч Оросын тал гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлсний дараа Украин оршин суугчдын хороолол болон Оросын цэргийн баазыг буудсан хэвээр байна гэж Оросын тал мэдэгдэв.
Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвлөх Подоляк мөн өдөр хэлэхдээ, тухайн бүсийн цагаар 6-ны үдээс хойш Украин орон даяар агаарын довтолгооноос хамгаалах дохиолол дуугарсан боловч Оросын арми гал зогсоох хэлэлцээрийг бодитоор хэрэгжүүлээгүй гэжээ.
Уламжлалт баяр тохиож байгаатай холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын армид дээрх гал зогсоох ажиллагааг үүрэг болгосон юм. Харин Украины ерөнхийлөгч Владимир Зеленский гал зогсоох шаардлагагүй хэмээн мэдэгджээ.