“Энэ нь вирусийн тархалтыг зогсооход төдий л нэмэргүй дээрээ дэлхийн хэмжээнд халдварын тохиолдол нэмэгдсэний нөлөөг бүх талаар үнэлэхэд ч тус болохгүй." 6-ны өдөр Америкийн Халдварт өвчин судлалын эрх бүхий байгууллага болох Америкийн Халдварт өвчний нийгэмлэг (IDSA) нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлэл гаргаж, хилээр нь нэвтрэх Хятадын жуулчдад хязгаарлалт тогтоосон АНУ-ын засгийн газарт эсэргүүцэл илэрхийлэв.
Зөвхөн IDSA гэлтгүй олон халдварт өвчин судлаачид ч Хятадад аялал жуулчлалын хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж сүүлийн өдрүүдэд уриалсаар байна. Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв (ECDC) нь Хятадаас аялагчдад хязгаарлалт тавих нь үндэслэлгүй хэмээн тодорхой мэдэгдэв. Европын 500 гаруй нисэх онгоцны буудлыг төлөөлдөг Олон улсын нисэх онгоцны буудлын зөвлөлийн Европын салбар (Европын ACI) саяхан Хятад улсад хилээр нь нэвтрэх хязгаарлалт тогтоосныг буруушаав.
“Нью-Йорк Таймс сонин” 5-ны өдөр тэмдэглэхдээ, Америкийн өнөөгийн үйлдэл нь 2020 оны эхээр Хятад улсын жуулчдыг хориглосонтой адилхан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах бодлого юм гэжээ.
ДЭМБ-ын нэгдүгээр сарын 4-нд нийтэлсэн мэдээнд дурдсанаар, Хятадын эрүүл мэндийн үндэсний хорооны гаргасан вирусийн тухай мэдээллээс харахад одоо Хятад улсад гол дэлгэрч буй вирусийн омог нь бусад орны дэвшүүлсэн Хятадад халдвар авсан зорчигчдын вирусийн генийн дараалалтай ижил байна. Шинэ хувилбар болон мэдэгдэхүйц мутаци байхгүй.
АНУ-д одоохондоо гол нь xbb.1.5 омог тархаж байгаа бөгөөд Ковид-19-ийн халдвар авагсдын 40 гаруй хувь нь уг омогт өртжээ. Тиймээс шинэ омгоос урьдчилан сэргийлэх тухай ярих юм бол Хятад улс нь АНУ-ын дагуулах эрсдэлээс сэргийлэх ёстой, хохирогч нь Хятад улс юм.
Цар тахлын гурван жилийн хугацаанд Америкийн улс төрчид улс төрийн хувийн ашиг сонирхол, нам бүлэг хоорондын тэмцэлд автаж, "ариутгалын бодис тарьснаар шинэ коронвирусийг устгаж чадна" гэх зэрэг яриа үүсгэн, үнэнийг хэлсэн эрдэмтнийг дарж, шинжлэх ухааны үзэл баримтлалыг үгүйсгэсээр ирлээ.
Өнгөрсөн оны арван хоёрдугаар сараас хойш АНУ нь амьсгалын замын вирус, Ковид-19, томуу зэргийн гурван төрлийн тахалд нүүрлэж, эмнэлгийн систем нь бараг дампуурахад хүрч байна. Үүнтэй холбогдуулан АНУ-ын засгийн газар үндэсний хэмжээнд ямар ч арга хэмжээ аваагүй юм. Гэхдээ Хятад улс тахал өвчний эсрэг бодлогоо шинэчилснийг хараад харин хариуцлагаа шилжүүлэн, Хятадыг харлуулж хязгаарлах оролдлого хийж байна.
Цар тахлын эсрэг шинжлэх ухааны үзэл баримтлал шаардагдана, үүнийг сөрвөл үр дагаврыг нь өөрөө амсах нь зайлшгүй.