Хятадын Төрийн албан хаагчийн 2023 оны ерөнхий шалгалт хойшлогдсоор байснаа нэгдүгээр сарын 8-ны өдөр албан ёсоор эхэлжээ. 8-ны өглөөний 8 цагийн үеэр Бээжингийн Багшийн их сургуулийн харьяа гуравдугаар дунд сургуулийн шалгалтын цэгт шалгагчдад урам зориг хайрлахаар хүрэлцэн ирсэн тэдний төрөл төрөгсөд, найз нөхдийг нь сэтгүүлч олж харсан байна. Шалгалтын үеэр, шалгагчид иргэний үнэмлэх, шалгалтын гэрчилгээгээ үзүүлэн, биеийн халуунаа хэмжүүлээд талбайд эмх цэгцтэй орж байлаа.
Эх сурвалжид мэдээлснээр, нийт 2.6 сая орчим хүн шалгалтад бүртгүүлсэн ба үүнээс 37.1 мянган хүнийг элсэхээр төлөвлөж байгаа аж.