Цар тахлаас сэргийлэх Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх нэгдсэн механизмын ажлын байршуулалт болон "БНХАУ-ын хилийн эрүүл мэнд, хорио цээрийн тухай хууль" зэрэг хууль тогтоомжийн дагуу, 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн КОВИД-19 цар тахалд халдварт өвчний Б ангиллын Б зэрэглэлийн хяналт удирдлага тавьж эхэллээ.
Нэгдүгээр сарын 8-ны 0 цаг 17 минутаас -23 минутын хооронд Канадын Торонто, Сингапураас ирсэн CZ312, ZH9024 нислэгүүд Гуанжөү хотын Бай-Юнь олон улсын нисэх онгоцны буудал, Шэньжэнь Бао-Ань олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, онгоцонд ирсэн 387 зорчигч гаалиар эмх цэгцтэй нэвтэрчээ.