Ганц хоногт давхацсан тоогоор 34 сая 736 мянган хүн зорчжээ
2023-01-08 14:53:50
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 7-нд хаврын баярын зорчигч тээврийн анхны өдөр тохиож, Хятадын төмөр зам, авто зам, хөлөг онгоц, агаарын тээврээр давхацсан тоогоор 34 сая 736 мянган хүн зорчсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 38.9 хувиар нэмэгджээ. 

Үүнд: Төмөр замаар давхацсан тоогоор 6 сая 18 мянга, авто замаар давхацсан тоогоор 27 сая 350 мянга, хөлөг онгоцоор давхацсан тоогоор 392 мянга, нисэх онгоцоор давхацсан тоогоор 976 мянган хүн зорчсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад тус тус 18.4 хувь, 46.9 хувь, 7.4 хувь болон 24.9 хувиар өсөн нэмэгджээ.