Сэтгүүлч саяхан хуралдуулсан төвийн удирдлагатай төрийн өмчит аж ахуйн нэгжийн дарга нарын хурлаас мэдээлснээр, 2022 онд төвийн удирдлагатай төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа тогтвортой явагдаж, макро эдийн засгийн зах зээлийг тогтворжуулахад хүчтэй дэмжлэг үзүүлсэн гэлээ. 2022 онд төвийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны орлого 39.4 их наяд юань, нийт ашиг нь 2.55 их наяд юань, цэвэр ашиг нь 1.9 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс тус тус 8.3, 5.5, 5 хувиар өсөх төлөвтэй байна гэж тооцоолжээ.
Эх сурвалжид мэдээлснээр, өнгөрөн оны эхний 11 сард төвийн удирдлагатай төрийн өмчит аж ахуйн нэгж нийт 2.6 их наяд юанийн татвар хураамж төлсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 18.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Мөн 11-р сарын эцэс хүртэл, төвийн удирдлагатай төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн актив, пассивын дундаж харьцаа 64.9 хувьд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 0.2 нэгжээр буурсан байна.