Цагдаа нарт мэндчилгээ дэвшүүлжээ
2023-01-08 15:05:19
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан болсон Хятадын Улс төр, хууль зүйн ажлын хуралдаан дээр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, улс төр, хууль зүйн ажил бол нам болон төр засаглалын ажлын чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. ХКН-ын 20-р их хурлын зориг санааг бүх талаар тууштай хэрэгжүүлж, улс төр, хууль зүйн ажил дахь намын удирдлагыг гуйвшгүй баримталж, ард түмэн төвтэй үзэл баримтлалыг мөрдөн, Хятадын онцлогтой социализмын замналаар өөрчлөлт, инновацыг хөгжүүлэн, улс орны улс төрийн аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдал, шударга голч байдлыг баталж, ард түмний амар амгалан байдлыг сахин хамгаалах дархан үүрэг хариуцлагаа ухамсарлан, орчин үеийн улс орныг бүх талаар бүтээн байгуулах, Хятадын үндэснүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ажиллах хэрэгтэй. Шат бүрийн намын хороо улс төр, хууль зүйн ажлын удирдлагаа эрчимжүүлж, тус салбарын орчин үеийн бүтээн байгуулалтад баталгаа хангах хэрэгтэй гэжээ.

Түүнчлэн “Хятадын цагдаа нарын баяр” ойртож буйг тохиолдуулан Ши Жиньпин ХКН-ын Төв хороог төлөөлөн цагдаа нарт баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлжээ.

Нэгдүгээр сарын 7,8-ны өдөр ХКН-ын Төв хорооны Улс төр, хууль зүйн ажлын хуралдаан Бээжинд болсон юм.