Худал зүйл хэзээ ч үнэн болохгүй...
2023-01-08 17:25:26
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 8-наас Хятад улс КОВИД-19 тахлыг халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн “Б ангиллын А зэрэглэл”-ээс “Б ангиллын Б зэрэглэл”-ийн хяналт сэргийлэлтэд хамруулж, хилээр нэвтрэх зорчигч, ачаа бараанд тавьж байсан халдвар хамгаалалтын менежментээ цуцалсан юм. Ингэснээр хүмүүсийн хил дамнасан аялал жуулчлал эмх цэгцтэй сэргэж эхлэх болно. Хятадын аялал жуулчлалын цахим платформын тоо баримтын дагуу, 8-ны өдөр л гэхэд гадаадад зорчих онгоцны тийз тасалбарын худалдан авалт 2020 оны гуравдугаар сараас нааших “оргил”-д тулсан байна. 

Энэ өдрийн төлөө Хятад улс бүтэн гурван жил бэлтгэсэн юм. Тахлын эсрэг шаргуу тэмцэж, цаг үеийн бодит нөхцөл байдлыг харгалзан Хятад улс сэргийлэлт хамгаалалтын бодлогодоо шуурхай зохицуулалт хийж байгаа нь тахал өвчнийг сэргийлэх болон эдийн засаг, нийгмийн хөгжлийг нэгдэлтэй төлөвлөхөд ашигтай төдийгүй, гадаад дотоодын хүмүүсийн нааш цааш зорчиход ч ихээхэн тус дөхөм болох юм. Гэвч гурван жилийн турш Хятад улсыг “хилээ нээ” хэмээн шаардаж хашхирсаар ирсэн Америкийн улс төрчид болон хэвлэлүүд гэнэт л буруу шөрмөс нь татаж байгаа мэтээр “Хятад улсыг бэлтгэл муутай”  гэх шиг, Хятадаас ирэх жуулчид Америкийн хилээр нэвтрэхийг хязгаарлана ч гэх шиг...

Өнгөрсөн гурван жилд дэлхий нийтээрээ тахлын эсрэг амаргүй их хичээл зүтгэл гаргаж, бүгд л марафон гүйлт хийсэн юм. Хятад улсын хувьд сэргийлэлт хамгаалалтын нэгдсэн дүрэм, бодлого, арга хэмжээ авч ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийн хохирлын хамгийн бага түвшинд байлгахыг хичээж ирсэн нь үнэн. Яг ийм гурван жилийн бэлтгэлийг сайтар хангасан нөхцөлд л хилээ нээж байна. Харин Америкт вирусийн олон мутаци үүссэн хувилбар нэгэн зэрэг тархаж, иргэд нь шаналж  байна. Америкийн улс төрчид энэ бүхнээ сайтар тунгаан харахгүй, өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй, харин  бусдыг харлуулахад бүх хүчээ төвлөрүүлж байгаа нь тахал өвчнийг улс төржүүлэхээр дамжин зөрчлийн жадны үзүүрийг бусдад чиглүүлж, иргэд түмнээ төөрөгдүүлэхийн л төлөө юм. 

Ямар заль ухаан хэрэглэж, яаж их хашхирсан ч худал зүйл хэзээ ч үнэн болохгүй, мөн үнэнийг хэзээ ч харлуулж баллаж чадахгүй юм.