Их Британийн ерөнхий сайд Риши Сунак энэ сарын 8-ны өдөр хэлэхдээ, "Эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцооны хямралыг улам хурцатгаад байгаа сүүлийн үеийн ажил хаялтын давалгааг зогсоохын тулд сувилагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна" гэжээ. Тэрээр, "Засгийн газар сувилагчдын цалин хөлсний талаар зүй зохистой, шударга, хоёр талт яриа хэлцэл хийхийг хүсч байгаа. Засгийн газрын өргөн хаалга үргэлж нээлттэй байх болно" гэжээ.
Инфляци зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр, сүүлийн арван жилд Их Британийн сувилагч нарын бодит цалин 20 хувиар буурч, үнийн өсөлттэй холбоотойгоор олон сувилагч амьжиргаагаа залгуулж чадахгүйд хүрчээ. Мөн бодит орлого огцом буурсан нь Их Британийн сувилахуйн салбарт боловсон хүчин асар ихээр дутагдахад хүргэжээ.
Өнгөрсөн оны 12-р сарын 15, 20-нд Их Британийн сувилагч нар эрүүл мэндийн тогтолцооны боловсон хүчний хүрэлцээгүй асуудлыг шийдвэрлэхийн тулд зүй ёсны цалин хөлс олгохыг уриалан хоёр удаа томоохон ажил хаялт зохион байгуулсан юм. Ройтерс агентлагийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 18, 19-нд Их Британид олон мянган сувилагч дахинтаа ажил хаях юм байна.