Ши Жиньпин, Земан нар цахим уулзалт хийв
2023-01-09 19:19:15
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 9-ний үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Чехийн ерөнхийлөгч Милош Земантай цахим уулзалт хийв.

Ши Жиньпин хэлэхдээ, өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид олон удаа уулзаж, утсаар ярьж, хоёр орны харилцаа, төр улсаа засах туршлага зэрэг асуудлаар санал бодлоо солилцож, Хятад, Чехийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон шат ахиулсан. Бид хамтдаа хоёр талын эдийн засаг, худалдааны боловсон хүчний солилцоог дэмжиж, Чехээс Хятадад хийсэн экспортын хэмжээ 2 дахин өсөж, 2019 онд Хятадаас Чехэд аялсан жуулчдын тоо 2013 оныхоос 250 хувиар нэмэгджээ. Хятад улс хоёр орны харилцааг чухалчлан үздэг бөгөөд Чех улсыг стратегийн чухал түнш хэмээн үздэг. Бид Чехийн талтай хамтдаа хоёр талт харилцааны хөгжлийг дэмжиж, хоёр орны иргэдэд илүү их өгөөж өгөхийг хүсэж байна гэжээ.

Милош Земан хэлэхдээ, Чех, Хятадын харилцааны тухай Ши Жиньпин даргын хэлсэн үгтэй бүрэн санал нийлж байна. Миний бие Ши Жиньпин даргатай найрсаг харилцаагаа эрхэмлэн дээдэлж, Хятад улстай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, халдварын нөлөөг даван туулж, боловсон хүчний солилцоог сэргээж, хоёр орны харилцааны том модыг ягч сахлаг ургуулахад бэлэн байна. Европын Холбоо болон Хятадын харилцааны эрүүл хөгжлийг ахиулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд Чех улс бэлэн байна гэжээ.




\Н.Пүрэвжав\