Олон улсын нислэг Бээжинд шууд газардана
2023-01-09 09:50:59
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Иргэний нисэхийн удирдлагын газраас Бээжинг зорьсон олон улсын нислэгийг өөр хотод хүлээж авч байсан өмнөх журмыг цуцалж халдвар хамгааллын дүрэмд өөрчлөлт орж, хил нээгдсэн нэгдүгээр сарын 8-ны 00 цагаас эхлэн Бээжин рүү чиглэсэн олон улсын зорчигч тээврийн нислэгийг Бээжинд газардуулахаар боллоо хэмээн Хятадын агаарын тээврийн Эйр Чайна компани мэдээллээ.

Хамгийн сүүлийн нислэгийн төлөвлөгөөний дагуу нэгдүгээр сарын 8-наас эхлэн тус компани 17 улсаас Бээжин рүү шууд үйлдэх олон улсын нислэгээ сэргээжээ. Цаашид Бээжин чиглэлийн олон улсын бусад нислэгийг ч дэс дарааллаар нь сэргээх ажээ. Зорчигчид нислэгийн дэлгэрэнгүй мэдээллийг Эйр Чайнагийн албан ёсны цахим хуудас юмуу аппликэйшнээс нь авах боломжтой.  

Нислэгийн бүх цагийг тухайн орон нутгийн цагаар тодорхойлох бөгөөд "+1" гэдэг нь дараагийн өдөр газардахыг зааж байна. 

Улаанбаатар Бээжин чиглэлийн нислэг энэ сарын 12-ны өдрөөс сэргэх бөгөөд Улаанбаатараас 16:45 цагт хөөрч Бээжинд 18:50-д газардах юм байна. Долоо хоног бүрийн даваа, мягмар, пүрэв гаригт нислэгтэй.