Хятад улс гурван хиймэл дагуул амжилттай хөөргөв
2023-01-09 12:53:39
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улс Вэньчаны сансрын станцаас Чанжэн-7-г өөрчлөн бүтээсэн зөөгч пуужинг ашиглан нэгдүгээр сарын 9-ний өдрийн 6:00 цагт практик-23 хиймэл дагуул болон туршилт-22 A/B хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, уг гурван хиймэл дагуулыг урьдчилан тогтоосон тойрог замд нь амжилттай оруулж, даалгавраа бүрэн дүүрэн биелүүлсэн байна.

Практик-23 хиймэл дагуулыг голчлон шинжлэх ухааны туршилт, техникийн баталгаажуулалт хийхэд ашигладаг бол, туршилт-22 A/B хиймэл дагуулыг сансрын орчны хяналт хэмжилт зэрэг шинэ технологийг тойрог замд шалгах туршилтад ашигладаг байна.

Энэхүү даалгавар нь Чанжэн нэрэмжит зөөгч пуужингуудын 459 дэх нислэг юм.