Сар шинийн баяраар гэр бүлийн
бүх гишүүд халуун ам бүлээрээ хуран цуглаж, хамаатан садантайгаа учран золгож
тэмдэглэн өнгөрүүлэх нь Хятадуудын уламжлал юм.
Энэ жилийн хувьд Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлж хянах ажлаа шинэ үе шатанд оруулсан тул Сар шинийн баярын өдрүүд буюу нэгдүгээр сарын 7-ноос хоёрдугаар сарын 15-ныг хүртэл 40 хоногийн туршид орон нутгийн зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэх болно.
Урьдчилан тооцоолсноор, энэ жилийн Сар шинийн баяраар хот
хооронд зорчигчид давхацсан тоогоор 2 тэрбум 95 саяд хүрч, өнгөрсөн оны мөн
үеийнхээс 99.5 хавиар нэмэгдэн, 2019 оны мөн үеийн нийт хэмжээний 70.3 хувьд
хүрэх төлөвтэй байна.