1-р сарын 9-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин хэвлэлийн ээлжит бага хурлын үеэр хэлэхдээ, АНУ дотоодынхоо цар тахлын мэдээлэл, тоо баримтыг ДЭМБ, Олон улсын хамтын нийгэмлэгт цаг тухайд нь, ил тодоор хуваалцах ёстой гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, халдварын XBB.1.5 хувилбар нь BQ.1.1 хувилбарыг орлож Америкийн номер нэг вирусын хувилбар болж байна. Ван Вэньбин үүнтэй холбогдуулан хэлэхдээ, халдварын мэдээллийг хуваалцах сангаас гаргасан коронавирусын тухай нээлттэй тоо баримтаас харвал, халдвар дэгдэснээс хойших гурван жилийн хугацаанд АНУ-д коронавирусын бараг бүх хувилбарууд тархаж, коронавирусын хамгийн олон хувилбар тархсан орны нэг болжээ.
Ван Вэньбин хэлэхдээ, халдварын шинэ хувилбар XBB.1.5 нь Америкт хамгийн хурдацтай тархаж буй хувилбар бөгөөд АНУ-ын халдварын нийт тохиолдлын 40 гаруй хувийг эзэлж байна. АНУ дотоодынхоо цар тахлын мэдээлэл, тоо баримтыг ДЭМБ, Олон улсын хамтын нийгэмлэгт цаг тухайд нь, ил тодоор хуваалцах ёстой гэжээ.
Н.Пүрэвжав