Хятадын Гадаад харилцааны сайд анхны айлчлалаа Африкт хийнэ
2023-01-09 18:22:21
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад Африкийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэн, Хятад Африкийн найрсаг хамтын ажиллагааг урагш ахиулахын тулд Хятадын Гадаад Харилцааны сайд Чинь Ган 2023 оны 1-р сарын 9-16-ны өдрүүдэд урилгын дагуу Этиоп, Габон, Ангол, Бенин, Египет хийгээд Африкийн Холбооны төв байр, Арабын Холбооны төв байрт айлчлах болно. Энэхүү айлчлал нь Хятадын Гадаад харилцааны сайдын 33 жил дараалан шинэ оны эхээр анхны айлчлалаа Африкт хийж буй явдал юм гэж ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь энэ сарын 9-нд мэдэгдэв.

Гадаад харилцааны сайд Чинь Ганы энэ удаагийн айлчлалын талаар Ван Вэньбинь танилцуулахдаа: "Гадаад Харилцааны сайд Чинь Ганы Африкт хийх энэ удаагийн айлчлал нь түүний Хятадын Гадаад Харилцааны сайд болсноос хойших анхны гадаад айлчлал, мөн түүнчлэн Хятадын Гадаад Харилцааны  сайдын 33 жилийн туршид жил бүрийн анхны айлчлалаараа Африкт айлчилдаг уламжлалыг үргэлжлүүлж буй бөгөөд Хятад Африкийн уламжлалт найрсаг харилцаа, Хятад Африкийн харилцааны хөгжлийг Хятадын тал дээд хэмжээнд чухалчлан үзэж буйг харуулж байна" гэжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ: Эдүгээ Хятад Африкийн харилцаа өрнүүн хөгжиж, Хятад Африкийн хувь заяаны өндөр түвшний нэгдмэл цогцыг бүтээн байгуулах шинэ эринд оров. Айлчлалын хугацаанд Гадаад Харилцааны сайд Чинь Ган айлчлан очих таван орны удирдагч, гадаад харилцааны сайд, Африкийн Холбооны зөвлөлийн даргатай тус тус уулзах буюу хэлэлцээ хийж, хоёр талт харилцаа хийгээд хамтаар сонирхож буй олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцох болно. Хятадын тал бодит үнэн, найрсаг үнэнч үзэл ойлголт, зөв зүйтэй прагматикийн дагуу Хятад Африкийн найрсаг хамтын ажиллагааны зориг санааг хөгжүүлж, Африкийн талын хамтаар Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын сайдын хэмжээний 8-р хурлын үр бүтэмжийг урагштай хэрэгжүүлж, Хятад Африкийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны харилцааны хөгжилд шинэ хөдөлгөх хүч нэмэрлэх болно. Египетэд айлчлах хугацаандаа Гадаад Харилцааны сайд Чинь Ган Арабын Холбооны нарийн бичгийн даргатай уулзах болно гэв.




\Уртнасан\