Төрийн байгууллагад хүчээр нэвтрэн орсныг эрс буруушаав
2023-01-09 10:36:12
Share
Share this with Close
youtube WeChat

Бразилийн ерөнхийлөгч асан Болсонарогийн талынхан Конгресс, Холбооны дээд шүүх болон Ерөнхийлөгчийн ордон зэрэг төрийн дээд байгууллага руу дайран орсон үйлдлийг Бразилийн ерөнхийлөгч Инасио Лула энэ сарын 8-ны өдөр эрс буруушаав.

Лула Бразилийн засгийн газрын телевизээр хийсэн мэдэгдэлдээ, төрийн эрх мэдлийн байгууллагуудад хүчээр нэвтэрсэн бүх хүмүүсийг олж илрүүлсэн бөгөөд шийтгэсэн гэжээ.

Болсонарогийн дэмжигчдийн жагсаал Бразилийн олон газарт хурцдаж, мөн өдрийн үдээс хойш олон мянган жагсагчид нийслэл Бразилиа дахь дээр дурьдсан төрийн байгууллага руу хүчээр нэвтэрч, цэрэг цагдаагийнхантай мөргөлдөөн үүсгэсэн байна.