БХНАУ-аас БНСУ-д суугаа ЭСЯ-наас Хятадад зорчих БНСУ-ын иргэдэд богино хугацааны виз олгохыг түр зогсоох тухай мэдэгдлийг энэ сарын 10-нд гаргажээ.
Уг мэдэгдэлд, "Дотоодын шаардлага зааврын дагуу одоогоос эхлэн БНХАУ-аас БНСУ-д суугаа ЭСЯ, консулын газрууд Хятадад зорчих, бизнес, аялал жуучлалд, эмчилгээ, дамжин өнгөрөх болон энгийн хувийн асуудлаар зорчих хүмүүст богино хугацааны виз олгохыг түр зогсооно" гэжээ.
Хятадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй хэмээн ялгаварлан гадуурхсан хязгаарлалтаа БНСУ цуцалсны дараа энэ арга хэмжээнд зохицуулалт хийх юм байна.