Намын засаглалын ажлыг сулруулж болохгүй
2023-01-10 14:43:36
Share
Share this with Close
youtube WeChat


ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин энэ сарын 9-ний өдөр хэлэхдээ, “ХКН үргэлж намаа хатуу удирдахыг бүх талаар баримталж, намын асуудлыг шийдвэрлэхдээ байнга ухаалаг, тууштай байх ёстой. Намын засаглалыг бүх талаар, хатуу чанд баримтлах ажлыг өчүүхөн ч сулруулж болохгүй” гэжээ.

ХКН-ын 20 дахь удаагийн Сахилга бат шалгах төв хорооны хоёрдугаар бүгд хурал мөн өдөр Бээжинд эхэлсэн юм. Ши Жиньпин хурлын үеэр чухал илтгэл тавьж онцлохдоо, “ХКН-ын 18-р их хурлаас хойш, өөрийн хувьсгалын хуулийн талаарх ойлголтоо тасралтгүй гүнзгийрүүлж, хатуу чанд намын засаглалын тогтолцооны анхны алхмыг бий болгосон юм. Энэхүү тогтолцоог боловсронгуй болгохын тулд намын тогтолцоо, дүрэм журмын дагуу удирдан чиглүүлэх ажлыг тууштай баримталж, намын бүх талын бүтээн байгуулалтын уялдаа холбоог илүү чухалчлан, намын удирдах ажлыг улам илүү боловсронгуй болгох ёстой” гэжээ.