Хятад улс дэлхий нийтэд илүү их боломжийг авчрах болно
2023-01-10 18:32:24
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын эдийн засаг, нийгмийн амьдралын эрч цаашид нэмэгдэх нь дэлхийн улс орнуудад илүү их боломжийг авчрах болно гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь энэ сарын 10-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэллээ.

Сүүлийн үед, “Хятад улсын дотоод дахь цар тахлын нөхцөл байдал нь олон улсын үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжингийн тогтвортой байдалд нөлөөлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг хойш чирэгдүүлэх болно” хэмээн өрнөдийн зарим мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ. Үүнд хариу болгож Ван Вэньбинь хэлэхдээ, холбогдох хэллэг нь өөр санаа агуулсан бөгөөд бодит байдалтай бүрмөсөн нийцэхгүй гэв.

Ван Вэньбинь хэлэхдээ: Цар тахлын халдварыг сэргийлэн хянах Хятад улсын бодлого нь ард түмний амь насны аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг бүх боломжоор хамгаалж, цар тахлаас эдийн засаг нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөөг бүх боломжоор бууруулсан нь үнэн бодит юм. Өнгөрөгч гурван жилд Хятад улсын эдийн засаг жил тутамд 4.5 хувь орчим өсөн нэмэгдсэн нь дэлхийн дундаж түвшнээс илт дээгүүр байна. Хятадын засгийн газар цар тахлыг сэргийлэн хянах арга хэмжээг сайжруулан зохицуулсны дараа ДХБ, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллагуудын албан тушаалтан бүгдээрээ Хятад улсын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвийг сайнд үзэж, Хятад улс нь дэлхийн эдийн засгийн сэргэлт хийгээд хөгжилд түлхэц болж байна хэмээн илэрхийлсэн юм гэжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ: Эдүгээ Хятад улс дахь цар тахлын нөхцөл байдал ерөнхийдөө сайжирч, Хятадын цөөн бус муж цар тахлын оргил үеийг нэгэнтээ даван туулж, үйлдвэрлэл амьдрал хурдацтай сэргэн, эрэлт хэрэгцээ алхам алхмаар өсөн нэмэгдэж, бодлогын үр бүтэмжийн давхар нөлөөллөөр Хятадын эдийн засаг нийгмийн амьжиргааны эрч цаашид улам нэмэгдэж, дэлхийн улс орнуудад илүү их боломжийг авчрах болно гэв. 




\Уртнасан\