БНХАУ-аас Монгол Улсад 224 автобус экспортолж байна
2023-01-10 20:11:42
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 9-нд, ӨМӨЗО-ны Эрээн хотын авто замын боомтоор Хятадад үйлдвэрлэсэн 18 автобусыг Монгол улсад экспортлов. Эх сурвалжаас үзвэл, энэ удаад экспортлох нийт 224 автобусыг Улаанбаатар хотын нийтийн тээврийн нөхцөлийг сайжруулахад ашиглах  бөгөөд Хятадын цагаан сараас өмнө эдгээрээс 189 автобусыг нь экспортлох юм байна.

ӨМӨЗО-ны олон улсын тээвэр зуучлалын Шяннүө ХХК-ийн ерөнхий менежер Гао Ян хэлэхдээ, боомтын гаалийн бүрдүүлэлтийн бодлогод зохицуулалт хийсний дараа гаалийн бүрдүүлэлт хурдсаж, чингэлэг тээвэр хүлээгдэх шаардлагагүй болж байна. Автобус болгон дээрээс 3000 юань хэмнэж, аж ахуйн нэгжийн өртөг 30 хувиар буурч, энэ онд экспортыг 40 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэжээ.

Цагаан сар дөхөж, боомтын гаалийн бүрдүүлэлтийн бодлогод зохицуулалт хийснээр Эрээн хотын бараа бүтээгдэхүүний экспорт, импортын хэмжээ нэмэгдэх төлөвтэй болж, өдөрт хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 280-д хүрч нэмэгдэж байна.

Эрээн боомт нь Хятад, Монголын хуурай замын хамгийн том боомт бөгөөд хоёр орны бараа таваарын дйилэнх буюу 70 орчин хувийг нэвтрүүлэг чухал бүс юм.