Цэргийн аж үйлдвэрлэлийн хараат байдал буурав
2023-01-10 10:49:57
Share
Share this with Close
youtube WeChat

“Туркийн цэргийн аж үйлдвэрийн гадаад орнуудаас хамааралтай байдал 2002 онд 80 хувь байсан бол, одоо 20 хувь болтлоо буурч, цэргийн аж үйлдвэрлэлийн нийт экспорт тухайн жилд 248 сая ам.доллар байснаасаа 4 тэрбум 400 сая ам.долларт хүрлээ” хэмээн Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ сарын 9-ний өдөр мэдэгджээ.

Туркийн Анадолу агентлагийн мэдээлснээр, Эрдоган мөн өдөр баруун хойд нутгийн Сакарья хотод, дотооддоо үйлдвэрлэсэн зургаа дахь үеийн "Шуурга" нэрт өөрөө явагч гаубицыг хүлээлгэн өгөх ёслолд оролцохдоо, “Одоогоор Туркийн цэргийн аж үйлдвэрийн судалгааны жилийн нийт төсөв 1.5 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Туркийн цэргийн аж ахуйн нэгжийн тоо 2000-аас давсан бол үүнээс 7 нь дэлхийн шилдэг 100-д багтаж, цэргийн аж үйлдвэрлэлийн нийт орлого 75 тэрбум ам.долларт хүрч байна” гэжээ. 

Дотооддоо үйлдвэрлэсэн гурав дахь үеийн "Алтай" байлдааны танк нэгэнт туршилтын шатандаа орсон бөгөөд хоёр жилийн дараа үйлдвэрлэж эхлэх юм. Мөн шинэ хэлбэрийн "Баннер-ТБ3" нисгэгчгүй байлдааны онгоцыг хөөргөж, "Анадолу" дайралтын хөлөг онгоцыг ашиглалтад оруулна гэж Эрдоган хэлсэн байна.