2000 шоо метр цас ашиглан урласан 18 метр өндөр, 13 метр өргөн аварга цасан хүн жуулчдын анхаарлыг татаж байна. Энэхүү бүтээлийг Хятадын зүүн хойд бүсийн Хармөрөн мужийн Харбин хотын Хөгжмийн паркт байрлуулжээ.
Хаврын баяр буюу Хятадын уламжлалт Цагаан сарын баярт зориулагдсан улаан малгай, улаан ороолттой энэхүү цасан хүн нэгдүгээр сарын 5-ны өдрөөс жуулчидтай "уулзаж" эхэлсэн бөгөөд гуравдугаар сар болтол “ажиллах” төлөвлөгөөтэй байгаа гэнэ.