Сири дэх олон улсын хүмүүнлэгийн тусламжийг сунгав
2023-01-10 14:49:57
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Бразил, Швейцарийн талын хүсэлт болох Сири дэх хил дамнасан хүмүүнлэгийн тусламжийг 2023 оны долдугаар сарын 10 хүртэл зургаан сараар сунгах саналыг батлах санал хураалтыг энэ сарын 9-нд явуулав. Саналыг Аюулгүйн зөвлөлийн гишүүд санал нэгтэй баталсан байна.

Аюулгүйн зөвлөлийн 2642 тоот тогтоолын дагуу Сирид хил дамнасан хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зөвшөөрлийн хугацаа 2023 оны нэгдүгээр сарын 10-нд дуусгавар болох бөгөөд Аюулгүйн зөвлөлийн тусгай тогтоолоор зургаан сараар нэмж сунгах зөвшөөрөл олгох ёстой гэж заасан.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчийн асуултад хариулахдаа, "Одоогийн байдлаар Сирийн  нутагт үзүүлэх хүмүүнлэгийн тусламж, тухайлбал Дамаск дахь Сирийн засгийн газрын хяналтад байгаа бүсээр дамжин, засгийн газрын эсрэг хүчний хяналтад байгаа бүсэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажил урагштай байгаа ч гэлээ Туркийн хилээр дамжих хүмүүнлэгийн тусламжийг орлох хэмжээнд хүрээгүй байгаа" гэжээ.