2022 оны зуны үр тариа болон эрт ургацын будааны худалдан авалтын оргил үе амжилттай дуусч, намрын үр тарианы худалдан авалт тэнцвэртэй тогтвортой, эмх цэгцтэй байж, үр тарианы аж ахуйн нэгжүүд жилийн турш 400 орчим сая кг ургац хураах тооцоо гарсан нь сүүлийн жилүүдийн дундаж түвшинтэй дүйцэхүйц байна хэмээн Хятадын үр тариа, материалын нөөцийн ерөнхий газраас гаргасан сүүлийн үеийн тайланд дурджээ.
Одоогийн байдлаар, намрын үр тарианы худалдан авалт дээд цэгтээ хүрч, ерөнхийдөө тэнцвэртэй тогтвортой, эмх цэгцтэй ахиж байна. Үйлдвэрлэлийн гол бүс дэх төрөл бүрийн үр тарианы аж ахуйн нэгжүүд нийтдээ 116.2 сая кг намрын үр тариа худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй ижил байна. Бүсчилж үзвэл, одоогоор өмнөд нутагт дунд болон сүүл үеийн будаа худалдан авалт төгсгөлийн шатандаа орж, худалдан авалтын явц 90 хувийг давсан байна. Зүүн хойд болон хойд нутгууд худалдан авалтаа нэмэгдүүлэх талаар анхаарч, зүүн хойдын будааны худалдан авалтын явц бараг 80 хувь, эрдэнэ шишийн худалдан авалтын явц 40 гаруй хувьтай байна. Хойд бүс нутагт эрдэнэ шишийн худалдан авалтын явц 40 гаруй хувьтай аж.
Хятадын үр тариа, материалын нөөцийн үндэсний газрын холбогдох хариуцлагатан хэлэхдээ, "Хятадын үр тарианы 5500 гаруй үйлчилгээний төвийн үүрэг оролцоог бүрэн дайчилж, тариаланчдын алдагдлыг бууруулан орлогыг нэмэгдүүлж, тариаланчид үр тариагаа шинжлэх ухаанчаар хадгалахад тусалж, тариалангийн талбайн хадгалалтын алдагдлыг багасгахын тулд хөдөө тосгоны шинэлэг аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээнд тохирсон үр тариа хадгалах агуулах түгээн дэлгэрүүлж байна" гэв.