Зарим улс орнууд Хятадын иргэдэд хилийн хориг тавьж ялгаварлан гадуурхсан арга хэмжээ авсан талаар Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь энэ сарын 10-ны өдөр мэдэгдэхдээ, “Хятад улс үүнийг эрс эсэргүүцэх байгаа бөгөөд хариу арга хэмжээ авах болно” гэжээ.
Мөн өдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлч "Хятадын тал энэ сарын 10-ны өдөр Япон улсын иргэдэд Хятадын виз олгохыг зогсоох тухай мэдэгдэл гаргасан гэх мэдээлэл гарчээ. Энэ нь үнэн үү? Цаашид тодруулах уу?" гэж асуужээ.
Ван Вэньбинь хариулахдаа, “Хятад улс ковид-19 халдварыг Б зэрэглэл рүү оруулж өөрчилсөн ерөнхий төлөвлөгөө гаргасны дараа олон улс орон сайшааж байгаагаа илэрхийлсэн ч цөөн тооны улс орон Хятадаас очих зорчигчдын хилээр нэвтрэхийг хязгаарласан байна. Үүнтэй холбогдуулан Хятад улс холбогдох улс орнуудтай өгөөмөр, ажил хэрэгч байр сууриар харилцаж, Хятад улс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг улам боловсронгуй болгохын тулд, зохицуулалт хийсэн нь шинжлэх ухааны үндэслэлтэй, зүй зохистой, өнөөгийн Хятадын дотоодын тахлын эсрэг байдалтай нийцэж буйгаа нарийн тайлбарласан юм” гэжээ.
"Гэсэн хэдий ч цөөн тооны улс орнууд шинжлэх ухааны үнэн байдал, тус орны халдварт өвчний нөхцөл байдлыг үл тоомсорлон Хятадын иргэдийг хилээр нэвтрэхийг хязгаарлах ялгаварлан гадуурхсан арга хэмжээ авсан нь даанч харамсалтай байна. Хятад улс үүнийг эрс эсэргүүцэх бөгөөд хариу арга хэмжээ авч байна" гэж Ван Вэньбинь хэлжээ.