Хятадын шинэ зохицуулалт нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд дэмтэй
2023-01-11 11:04:51
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны алба энэ сарын 10-ны өдөр Хятадад суугаа гадны үйлдвэрлэл худалдааны төлөөлөгчдөд Хятад улсын тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогын талаар мэдээлэх тусгай хурал хийлээ. Хятад улс тахлын сорилтыг даван туулахын тулд олон улсын хамтын нийгэмлэгт идэвхтэй дэмжлэг үзүүлж, тусалж дэмжиж ирснийг сайшааж буйгаа Хятадад суугаа гадаадын үйлдвэр худалдааны төлөөлөгчид илэрхийлээд, Хятад улс халдвараас урьдчилан сэргийлэх, хянах бодлогодоо зохицуулалт хийсэн нь цаг үеэ олсон шийдвэр, халдварын эсрэг шинээр төлөвлөсөн арга хэмжээ нь Хятадын дотоодын хөгжилд тус дөхөм үзүүлээд зогсохгүй олон улсын хамтын нийгэмлэгт үр өгөөжөө өгч, дэлхийн эдийн засгийг сэргээхэд шинэ эрч хүч сэлбэнэ гэжээ.

Өмнөд Африкийн худалдаа бизнесийн ХХК-ийн гүйцэтгэх захирал Жак де Вос "Хятад улс цаг үе, нөхцөл байдлын дагуу халдвараас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг идэвхтэй боловсронгуй болгож зохицуулалт хийж байгааг сайшааж буйгаа илэрхийлээд, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогод зохицуулалт хийснээр Хятадын эдийн засаг нийгмийн эрч хүч улам дээшилж, эдийн засгийн хэтийн төлөв улам гэгээн саруул болно" гэжээ.

  Хятадын Израилийн Худалдааны танхимын дарга Юфү хэлэхдээ, “Ковидын гэнэтийн давалгаанаас үүдэлтэй тахлын эсрэг материалын хомсдол нь бүх улс оронд тулгардаг нийтлэг асуудал юм. Дэлхий дахинаараа тахлын эсрэг тэмцэж байсан хамгийн хүнд хэцүү үед Хятад улс тусламжийн эд материал нийлүүлэх томоохон үүргийг өөртөө хүлээж, дэлхийн улс орнуудад тахал өвчинтэй тэмцэх итгэл төрүүлэхүйц баталгаа хангасан нь гайхалтай үйл явдал юм” гэжээ.

Хятад дахь Мексикийн Худалдааны танхимын олон нийттэй харилцах албаны дарга Лү Хай хэлэхдээ, “Хятад улс халдвараас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг тасралтгүй оновчтой болгож, зохицуулалт хийж байгаа нь Хятад болон бусад орны эдийн засаг худалдаанд дөхөм үзүүлж байгаа төдийгүй аялал жуулчлалыг сэргээж, дотоод гадаад солилцоо, иргэд хоорондын харилцааг дэмжихэд илүү эрч хүч нэмж байна” гэжээ.