Их Британи хийгээд Япон энэ сарын 11-нд батлан хамгаалалтын нэгэн гэрээнд гарын үсэг зурах гэж байгаа бөгөөд Их Британийн тал Японд цэргийн хүчин байрлуулахыг зөвшөөрөх төлөвтэй байна, энэ үйлдэл нь Хятад улсаас бий болгосон сорилтын эсрэг хандах зорилготой гэж эх сурвалжид мэдээлжээ. Үүнд холбогдуулан Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь энэ сарын 11-нд хэлэхдээ, Ази Номхон далайн бүс бол энх тайван хөгжлийн бүс нутгаг болохоос биш харин геополитикийн сөргөлдөөний талбар биш юм гэв.
Ван Вэньбинь мөн өдөр ГХЯ-нд хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: "Хятад улс бол улс орнуудын хамтын ажиллагааны түнш, харин аль ч орны хувьд сорилт биш. Холбогдох орнууд батлан хамгаалахын хамтын ажиллагаа өрнүүлэх нь улс орнууд хоорондын харилцан ойлголцол, итгэлцэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд тустай байх ёстой, харин хий санааныхаа дайсан бий болгох, бүлэглэн сөргөлдөх хуучны сэтгэхүйг Ази Номхон далайн бүс нутагт оруулж ирэх ёсгүй" гэсэн байна.
\Уртнасан\