Дэлхийн эдийн засаг 1.7 хувиар өснө гэж тооцоолжээ
2023-01-11 11:25:13
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг Дэлхийн банк огцом бууруулсан байна. Тэд 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2022 оны 6-р сард 3 хувь хэмээн таамаглаж байсан бол одоо 1.7 хувь хэмээн бууруулжээ. Энэ нь 2009, 2020 оны эдийн засгийн уналтын дараа тохиох хамгийн доор үзүүлэлт болж магадгүй хэмээн Уолл Стрит сэтгүүл мэдээлжээ.

Тайланд дурдснаар, дэлхийн инфляци буурч эхэлсэн  ч түүхэн дээд түвшинд хэвээр байна. Түүнчлэн өндөр инфляци, зээлийн хүүгийн өсөлт, хөрөнгө оруулалтын зогсонгишил, Орос, Украины мөргөлдөөн зэрэг хүчин зүйлийн улмаас эдийн засагт эрсдэл учирч байна гэжээ.