Казахстан улс нэг сарын хугацаанд "Найрамдал" нефтийн хоолойг ашиглан ОХУ-ын хилээр Герман руу 20 мянган тонн газрын тос экспортлохоор төлөвлөж байгаа бөгөөд Оросын талаас аман зөвшөөрөл аваад байна гэж Казахстаны Эрчим хүчний сайд Акчулаков Борат энэ сарын 11-нд хэлсэн байна.
“Эхний ээлжийн экспорт 20 мянган тонн бөгөөд нийт төлөвлөгөөний дагуу ОХУ-ын нутгаар дамжуулан 1.5 сая орчим тонн экспортлохоор төлөвлөж байгаа. Экспортын нийт хүчин чадал 6 сая байна” хэмээн тэрээр хэллээ. “Энэ онд ОХУ-аас газрын тос импортлохоо больж, Казахстанаас импортлох болно” гэж 2022 оны 12-р сард Герман улс мэдэгдэж байсан юм.