Нэгдүгээр сарын 11-нд Боаогийн Азийн чуулга уулзалтын 2023 оны хэвлэлийн бага хурал Бээжинд болж, чуулга уулзалтын ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодун энэ оны чуулга уулзалт болон чухал үйл ажиллагаануудыг танилцуулав.
Ли Баодун хэлэхдээ, "2023 оны хурал гуравдугаар сарын сүүлчээр Хайнань мужид болох бөгөөд зохион байгуулагч орон Хятадын удирдагч нар, бусад цөөнгүй улсын удирдагч, засгийн газрын төлөөлөгч, олон улсын байгууллагын тэргүүн, бизнесмийн томчууд болон мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийнхнийг урьж оролцуулан, цар тахлын дараах Ази ба дэлхийн хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцнэ. Хурлын тов батлагдсаны дараа олон нийтэд зарлана. Одоогийн байдлаар COVID-19 тахал үргэлжилсээр байгаа ч олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтаар дэлхий нийтийг тахлын манангаас аль болох хурдан гаргах төлөвтэй байна. 2023 оны хурал нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, офлайн хэлбэрээр явагдана. Энэ жилийн уулзалтаар "Хөгжил ба хүртээмжтэй байдал", "Засаглал ба аюулгүй байдал", "Бүс нутаг ба дэлхий нийт", "Одоо ба ирээдүй" гэсэн дөрвөн сэдвийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь талуудийг өөрсдийн ашиг сонирхол, нийтлэг байдлын тухай оновчтой хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой юм гэжээ.