Этиопын ард түмэнд халуун баяр хүргэв
2023-01-11 11:21:25
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны сайд Чинь Ган Этиопын Ерөнхий сайдын орлогч бөгөөд ГХ-ын сайд Демек Меконненттай нэгдүгээр сарын 10-нд хийсэн уулзалтын дараа хамтдаа сэтгүүлчидтэй уулзав.

Этиопын энхийн хэлэлцээр болон "Африкийн эвэр"-ийн энх тайван хөгжлийн үзэл баримтлалын Этиоп дахь ахиц дэвшлийн талаарх Хятад улсын үзэл бодлын талаар асуусан сэтгүүллчийн асуултад хариулахдаа Чинь Ган, “Этиоп бол Тигрэй зэрэг Этиопын бүх ард түмний нийтлэг орон гэр юм. Этиопын Холбооны Засгийн газар, Тигрэй Ардын Чөлөөлөх Фронт саяхан гал зогсоох хэлэлцээр тохиролцож, хэрэгжүүлж эхэлж байна. Этиоп улс энх тайвныг тэсэн ядан хүлээж, хөгжилд анхаарлаа хандуулах шинэ шатанд орлоо. Үүнд Хятад улс чин сэтгэлээсээ баярлаж, Этиопын засгийн газар болон ард түмэнд халуун баяр хүргэж байна" гэжээ.