Сүүлийн үед олон орнууд Хятадын жуулчдыг хүлээж авах арга хэмжээнүүдээ нийтэлсэн байна. Үүнд холбогдуулан Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь энэ сарын 11-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулахдаа: Найрсаг байдал нь Хятадын жуулчдын хилийн чанадад аялан жуулчлах зорилтот газраа сонгоход чухал хүчин зүйл болж байна гэв.
Ван Вэньбинь танилцуулан хэлэхдээ: Хятадын тал КОВИД-19 вирусийн халдварлалд B ангилалын B зэрэглэлийн хяналт хэрэгжүүлэх ерөнхий арга хэмжээ хийгээд дотоод гадаадын хүмүүсийн ирж очиход хэрэгжүүлэх түр аргачлалыг нийтэлсний дараа олон орныхон Хятадын жуулчдын хүрэлцэн ирэхийг халуун дотноор угтаж, Хятадаас ирсэн аянчин жуулчид хилээр ороход хязгаарлалтын арга хэмжээ авахгүйгээ мэдэгдсэн. Таиландын Аялал жуулчлалын товчооны дарга ахуй талбайд жуулчдад хандан хятад хэлээр "Хятад Таиланд бол найрсаг дотно харилцаатай" гэж хэлсэн байна. Мальдивын ГХЯ-ны албан ёсны веб сайт хийгээд твиттерийн хуудас мэдэгдэл нийтлэн, Хятад улс хилээр нэвтрүүлэх арга хэмжээндээ зохицуулалт оруулсныг сайшааж, Хятадын жуулчдын Мальдивт жуулчлан ирэхийг хүсэн хүлээж байгаагаа тэмдэглэжээ. Камбожийн ерөнхий сайд Хун Сен энэ онд Хятад улсаас давхардсан тоогоор 2 сая жуулчин хүлээн авахыг хүсэж байна хэмээн дурджээ. Индонез зэрэг орон хятад хэлтэй боловсон хүчнийг томилон аялал жуучлалыг зохицуулж, Бали арал зэрэг аялал жуулчлалын үзэмжит газар дахь цар тахлын халдварын улмаас үйл ажиллагаа нь түр зогссон гуанз ресторануудын бизнес эрхлэлт сэргэж, тухайн нутгийн жуулчлалын компаниуд цагаан сарын аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ гаргаж байна гэжээ.
"Найрсаг байдал нь Хятадын жуулчдад дулаан бүлээн, баяр баясгалантай, зочломтгой сэтгэлгээг мэдрүүлэх бөгөөд тэдний хилийн чанадад аялан жуулчлах зорилтот газраа сонгоход чухал хүчин зүйл болдог. Хятадын тал ч жуулчид эдгээр улс орнуудад хүрч жуулчлахад нь илүү олон дөхөм нөхцөл бүрдүүлж, Хятад улсаас дээр дурдсан орнуудад ирж очих шууд нислэгийн тоог нэмэх болно. Үүний зэрэгцээ аялахаасаа өмнө өөрийн эрүүл мэнддээ анхаарч, шинжилгээгээ сайтар хийлгэж, эрүүл мэнд, аюулгүй гадагшаа аялахыг тэдэнд анхааруулах болно" гэж Ван Вэньбинь хэлэв.
\Уртнасан.\