BMW Хятадад 42 мянга орчим эко машин борлуулав
2023-01-11 10:59:26
Share
Share this with Close
youtube WeChat

Германы BMW группын энэ сарын 10-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл, BMW 2022 онд Хятадад 42 мянга орчим цэвэр цахилгаан хөдөлгүүрт машин борлуулсан нь өмнөх оныхоос 91.6 хувиар өссөн байна.

2022 онд Хятадын зах зээлд хэд хэдэн маркийн цэвэр цахилгаан хөдөлгүүрт автомашин нийлүүлсэн BMW групп 2023 онд илүү олон маркийн, цэвэр цахилгаан хөдөлгүүрийн машин гаргах болно хэмээн мэдэгджээ.

Шинэ эрчим хүчний автомашины бизнесийн хурдацтай өсөлтийг дэмжихийн тулд BMW компани 2022 оны 11-р сард Шэньяны үйлдвэрлэлийн баазын цахилгаан батерейны үйлдвэрүүдийг өргөтгөхөд ойролцоогоор 10 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийжээ.