Хятадын эдийн засгийн өсөлтийн талаарх хүлээлт их байна
2023-01-11 16:23:32
Share
Share this with Close
youtube WeChat

“Хятад улс цар тахлын халдварын давалгааг маш түргэн даван туулж, эдийн засгаа дахин идэвхижүүлж чадна гэж эдийн засагчид үзэж байна” хэмээн "Fortune" сэтгүүл мэдээлжээ.

Энэ сарын 9-ний өдөр Морган Стэнлигийн эдийн засагчид 2023 оны Хятадын ДНБ-ний урьдчилсан тооцооллоо 5.7 хувьд хүргэсэн нь өмнөх төсөөллөөс 0.3 нэгжээр өссөн байна. Тус агентлаг тайландаа, "Хятадын халдвараас урьдчилан сэргийлэх зохицуулалтын үр дүнд богино хугацааны "өвдөлт" нь эдийн засгийг нь илүү эрт, илүү хүчтэй сэргээж мэднэ" хэмээн онцолжээ. Мөн өдөр нийтлэгдсэн Blk-ын зах зээлийн судалгааны тайланд, "Хятадын ДНБ 2023 онд 6 хувиар өснө" гэсэн таамаглал дурдагджээ. Үргэлжлүүлэн "Энэ нь дэлхийн эдийн засгийн удаашралыг зогсоож идэвхижүүлэх болно” гэж тэмдэглэсэн байна. "Сиднейн өглөөний мэдээ" сонинд мэдээлснээр, "Хятад улс халдвараас урьдчилан сэргийлэх бодлогодоо дахин зохицуулалт хийсэн нь бусад бүс нутгийн хувьд, нэг талаар дэлхийн эдийн засгийн үйл ажиллагааны өсөлтийг дэмжихэд тусалж, нөгөөтэйгүүр дэлхийн нийлүүлэлтийн сүлжээн дэх саад бэрхшээлийг арилгах боловч энэ нь эрчим хүчний түүхий эдийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, үнийг өсгөн, цаашлаад улс орнуудын инфляцийн түвшинг дээшлүүлэх бөгөөд Европын эрчим хүчний хангамжийн байдлыг улам хүндрүүлнэ" гэжээ.