Хятад улсын дарга Ши Жиньпин нэгдүгээр сарын 12-нд Анголын ерөнхийлөгч Гонкалвес Лоуренчо нар харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баярын мэнд хүргэв.
Ши Жиньпин тэмдэглэхдээ, "40 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад Ангол хоёр орон чин сэтгэлээсээ найрсаг байж, бие биенийхээ язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар харилцан ойлголцож, дэмжиж ирсэн юм. Одоогийн байдлаар Хятад Анголын харилцааны хөгжлийн эрч хүч сайн байгаа бөгөөд хоёр талын олон салбар дахь хамтын ажиллагаа өгөөжтэй үр дүнд хүрч хоёр орны ард түмэнд бодит ашиг хүртээж байна. Би Хятад, Анголын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Ерөнхийлөгч Лоуренчотой хамтаар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэн, иргэдийн ойлголцлыг нэмэгдүүлж, Хятад Анголын стратегийн түншлэлийн эрч хүчтэй хөгжлийн шинэ хуудсыг бичхэд бэлэн байна" гэв.
Гонкалвес Лоуренчо хэлэхдээ, "Дипломат харилцаа тогтоосноос хойш Ангол Хятадын харилцаа тасралтгүй хөгжиж, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаа ихээхэн амжилтад хүрч, үр дүнгийн хувьд сэтгэл ханамжтай байна. Хоёр орон олон улсын олон асуудлаар санал нэг байна. Ангол Хятад улстай найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа бэхжүүлж, хамтдаа хожих ирээдүйг бүтээн байгуулж, хамтдаа ахиц дэвшил, хөгжил цэцэглэлтэд хүрч, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгөхийг хүсэж байна" гэлээ.