ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин холбооны засгийн газрын ажлын бага хурлыг энэ сарын 11-ний өдөр видеогоор удирдан явуулах үеэрээ "Орост ажилгүйдлийн түвшин өнгөрсөн онд 3.7 хувь байж, инфляцийн түвшин ч төсөөлж байснаас доогуур байна. Энэ онд хүмүүсийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах нь Оросын засгийн газрын тэргүүлэх чиглэл байх болно" гэжээ.
Хурлын үеэр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Деннис Мантуров, “2025 он гэхэд Аэрофлот иргэний агаарын тээврийн компанид 60 шинэ онгоц нийлүүлж, Аэрофлотыг дэмжих зорилгоор холбооны халамжийн сангаас 2023 оны онгоцны түрээсэнд зориулж 170 тэрбум рублийг хуваарилна. Оросын усан онгоцны үйлдвэрүүд 2027 он гэхэд 260 иргэний хөлөг онгоц үйлдвэрлэж, холбооны засгийн газраас тээврийн салбарыг дэмжихэд зориулж 231 тэрбум рубль хуваарилна" гэв.
"Алс Дорнодын боомтын тээвэрлэлтийн хүчин чадлын 97 хувийг ашигласан. Алс Дорнодын нүүрсийг тээвэрлэх зорилгоор 2023 оныг дуустал гурван хос чингэлэг галт тэрэг нэмж ажиллуулахыг Тээврийн яамнаас санал болгож байна" хэмээн Оросын Тээврийн сайд Максим Савельиев хэллээ.