Олон улсын аялал жуулчлалын сэргэлтэд хувь нэмрээ оруулахад бэлэн байна
2023-01-12 19:16:16
Share
Share this with Close
youtube WeChat

КОВИД-19 халдвар нь Хятад улсыг багтаасан дэлхийн аялал жуулчлалын салбарт хүндэхэн түрэлт болсон юм. Саяхан нийтэлсэн судалгаанаас үзэхэд, Хятад улсын аялал жуулчлалын үйлчилгээ худалдаа 2023 онд түргэн сэргэх бөгөөд олон улсын аялал жуулчлалын салбарт асар их ашиг тусыг авчрах болно гэж үзсэн байна. Үүнд холбогдуулан Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Жюэ-тин энэ сарын 12-нд Бээжинд хэлэхдээ: Талуудтай хамтдаа хичээн чармайж, дотоод гадаадын хүмүүс эрүүл энх, эмх цэгцтэй ирж очиход нэн сайн боломж бүрдүүлж, олон улсын аялал жуулчлалын салбарын хөгжил хийгээд дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулахад эерэг хувь нэмрээ оруулахад Хятад улс бэлэн байна гэв.

2021 онд Хятадын аялал жуулчлалын үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ 789 тэрбум 760 сая юаньд хүрсэн нь 2020 оныхоос 22.5 хувиар нэмэгдэв. 2022 он гарснаас хойш Хятадын аялал жуулчлалын үйлчилгээ зохих хэмжээгээр сэргэж, 1-11 саруудад импорт, экспортын нийт хэмжээ 758 тэрбум 50 сая юаньд хүрсэн нь 2021 оныхоос 8.2 хувиар өсөв. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын таамагласнаар, 2022 оны эцсийн байдлаар олон улсын аялал жуулчлал цар тахлын өмнөх үеийн 65 хувьд хүртэл сэргэх эрмэлзэлтэй байна гэж Шү Жюэ-тин танилцуулав.



\Уртнасан\