Хятадын зүүн хойд нутаг Хар-мөрөн мужийн Мү Дань Жян хотын Шуан Фэн ойн ферм нь бүтэн жилийн 7 сард нь цасан хучлагатай байж, жилийн дундаж цасны зузаан 2,6 метр байдаг.
Фан Жао-и өмнө нь ойн фермд ажилладаг байв. Модны үйлдвэрлэл буурч, байгалийн ой модыг хамгаалах болсноор нутгийн иргэдийн орлого буурч, ойн фермийн олон ажилчид гадагш явж хөдөлмөр эрхлэх болов.
Ойн фермыг аялал жуулчлалын газар болгон өөрчлөхөд Фан Жао-и өөрийн гэсэн аялал, амралт жуулчлалын газраа ажиллуулж эхэлжээ.
одоо тэдний нутагт 200 гаруй айл аялал жуулчлалын бааз ажиллуулах болов. Фан Жао-и хуучин байшингаа засаж шинэтгээд зогсохгүй 4 сая гаруй юанийн хөрөнгө оруулж, 30 гаруй өрөөтэй буудал байгуулжээ.