Афганистанд амиа егүүтгэсэн дэлбэрэлтийн халдлага гарсанд чиглүүлэн Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь энэ сарын 12-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Аливаа хэлбэрийн террорист үйлдлийг Хятадын тал эрс эсэргүүцэнэ. Тус хэргийг хатуу зэмлэн буруушааж байгаа бөгөөд хохирогчдод эмгэнэл илэрхийлж, эндэж бэртсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй зовлонг нь хуваалцаж буйгаа илэрхийлж байна гэв.
Тухайн орон нутгийн цагаар 11-ний орой Афганистаны нийслэл Кабул хотын төв дэх Афганистаны түр засгийн газрын ГХЯ-ны ойролцоо амиа егүүтгэсэн дэлбэрэлтийн халдлагын хэрэг гарсны улмаас 5 хүн амиа алдаж, 40 хүн шархадсан талаар эх сурвалжид мэдээлжээ.
Ван Вэньбинь хэлэхдээ: "Хятадын иргэн энэ удаагийн террорист халдлагад эндэж бэртсэнгүй байна. Тууштай арга хэмжээ авч, Хятадын талыг багтаасан улс орнуудаас Афганистанд байгаа хүмүүс хийгээд байгууллагын аюулгүй байдлыг сайтар хамгаалахыг Афганистанд хүсэж байна" гэв.
\Уртнасан\