Куба"77-ын бүлэг ба Хятад улс" фракцыг даргалахаар болов
2023-01-13 10:52:32
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын "77-ын бүлэг ба Хятад улс" фракцаас зохион байгуулсан ёслолын ажиллагааны үеэр Куба улсыг тус бүлгэмийг даргалагч орноор сонголоо. Пакистан өмнө нь тус бүлгэмийг даргалж байсан юм. Уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Креш Чаба нар биечлэн, Кубын Ерөнхийлөгч Диаз-Канел, Пакистаны Гадаад хэргийн сайд Билавал Бхутто нар онлайнаар оролцжээ.

Билавал Бхутто тэмдэглэхдээ, "Цар тахал, Орос Украины мөргөлдөөн, цаг агаарын өөрчлөлт гэх гурван давхар хямралыг хөгжиж буй орнууд даван туулахад "77-ын бүлэг ба Хятад" фракц чухал үүрэг гүйцэтгэсэн" хэмээн үнэлээд даргалагч орноор ажилласан нэг жилээ дүгнэн, улс орнуудын дэмлэгт талархаж буйгаа илэрхийлэв.

Дээрх гурван сорилтыг туулахад болон Пакистан өнгөрөгч жил даргалагч орон байх үед дэмжлэг үзүүлсэн улсуудад Билавал мөн талархал илэрхийллээ.

Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес хэлсэн үгэндээ, “Куба улс хөгжиж буй орнуудын эдийн засгийн сэргэлтийг түргэтгэхийн тулд 77-ын бүлгийг даргалах замаар олон улсын хамтын ажиллагааг ахиулах болно" гэжээ.