Хаврын баярын уур амьсгал бялхам байна
2023-01-13 11:07:18
Share
Share this with Close
youtube WeChat

Туулай жилийн хаврын баяр хаяанд ирлээ. Хятадын олон газар нутагт бүс нутгийн онцлогтой олон төрлийн баялаг агуулгатай арга хэмжээнүүд зохиогдож, уламжлалт сар шинээ баяр хөөр дүүрэн угтаж байна.

Бээжингийн Юниверсаль Бээжин ресорт нь шинэ оны чимэглэлээ хийж зочдод Хятадын уламжлалт сар шинийн баярын шинэлэг уур амьсгалыг мэдрүүлэхийг хичээж байлаа.

Гирин мужийн 13 дахь удаагийн Өвлийн хөдөө аж ахуйн яармаг нэгдүгээр сарын 12-28-ны өдрүүдэд "Хөдөө аж ахуйн экспо" цэцэрлэгт хүрээлэнд болж байна. Уг яармагийн үеэр гурван үндсэн хэсэгт хуваагдан 30 орчим зүйлийн агуулгатай төрөл бүрийн арга хэмжээ зохиогдож, умард нутгийн хаврын хотын өвөрмөц байдал хийгээд Чанчуны хөдөө аж ахуйн салбарын орчин үеийн хөгжлийн үр өгөөжийг жуулчдад сонирхуулж байна.