Америк Япон хоёр орны холбогдох үйлдэлд хариу байр сууриа илэрхийлэв
2023-01-13 20:19:57
Share
Share this with Close
youtube WeChat

Америк Япон "2+2" хамтарсан мэдэгдэлдээ Хятад улсыг учир ёсгүй зэмлэсэн үйлдэлд чиглүүлэн Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь энэ сарын 13-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хүйтэн дайны сэтгэхүй, үзэл суртлын өрөөсгөл байдлаа орхиж, "хий санааны дайсан" бий болгохоо больж, "шинэ хүйтэн дайн"-ны сэтгэхүйг Ази Номхон далайн бүс нутагт оруулж ирэхээ зогсоож, Ази Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлыг эвдэх хор уршиг болохгүй байхыг Америк Япон хоёр оронд шаардав.

Ван Вэньбинь онцлохдоо, Америк Японы "2+2" хамтарсан мэдэгдлийн Хятад улстай хамаатай агуулга нь хүйтэн дайны сэтгэхүй, тэг нийлбэрийн сэтгэхүй хийгээд Хятадын талыг учир ёсгүй гүтгэн дайрсан агуулгаар дүүрэн тул бид үүнийг эрс эсэргүүцэж байна. Ази Номхон далайн бүс нутаг бол энх тайван хөгжлийн бүс болохоос биш геополитикийн сөргөлдөөний талбар биш. Ази Номхон далайн орнууд шударга ёсыг дэмжин ноёрхогч үзлийг эсэргүүцэж, хамтран ажиллахыг хүсэн эрмэлзэж харилцан сөргөлдөхийг эсэргүүцэж, жинхэнэ олон талт үзлийг эрэлхийлж, бүлэглэлийн сөргөлдөөн өдөөх "жижиг бүлэглэл"-ийг эсэргүүцэж байна гэв.



\Уртнасан\