“2021 онд Хятадын импорт экспортын нийт хэмжээ 5 их наяд, 6 их наяд ам.долларыг дараалан давснаар, 2022 онд Хятадын импорт экспортын цар хүрээ шинэ дээд амжилт тогтоох төлөвтэй байна” гэж Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Жүэтин энэ сарын 12-ны өдөр мэдэгдлээ.
Тэрээр Худалдааны яамны ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Өнөө дэлхийн эдийн засгийн уналтын эрсдэл нэмэгдэж, гадаад эрэлт саарч байгаа тул гадаад худалдааны тогтвортой өсөлтөд хамгийн том дарамт болж байна. Зарим салбарын эрэлт хэрэгцээ суларч, захиалга хангалтгүй байна. Сүүлийн үед худалдааг дэмжих цуврал арга хэмжээ хэрэгжүүлж, өнгөрсөн оны эцэс, шинэ оны эхэнд гадаад худалдааны эргэлт идэвхижлээ. Худалдааны яамны хяналт, шалгалтын үр дүнд экспортлогч томоохон мужуудын захиалга хүлээн авах байдал сайжирч байна” гэжээ.
Гадаад эдийн засаг худалдааны аж ахуйн нэгжүүдийн хил дамнасан юанийн хэрэглээг өргөтгөхөд цаашид дэмжлэг үзүүлэх талаар Шү Жүэтин хэлэхдээ, “Сүүлийн үед голлох валютуудын ханшийн хэлбэлзэл нэмэгдсэнээр, аж ахуйн нэгжүүд юаниар төлбөр тооцоо хийх хүсэлтэй болж байна. 2022 онд хил дамнасан бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээ 7.92 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 37.3 хувиар нэмэгдэж, хил дамнасан юанийн шууд төлбөр тооцооны хэмжээ 6.76 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 16.6 хувиар өссөн байна. Хил дамнасан худалдаа, хөрөнгө оруулалтад ашигласан юанийн эзлэх хувь хэмжээ, эсвэл аж ахуйн нэгжүүдийн хил дамнасан юаниар төлбөр тооцоо хийх ашгийн мэдрэмж сайжруулах орон зай байсаар байна” гэжээ.