Өрнөдийн зарим мэдээллийн хэрэгсэл Хятад улсын үйлдвэрлэсэн вакцин хийгээд "Pfizer" зэрэг гадаадын вакцины үр дүнтэй байдалд харьцуулалт хийж, Хятад улсын вакциныг үр дүнгээр тааруу гэсэнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь энэ сарын 13-нд хэлэхдээ, Хятад улсын вакцин бол аюулгүй, үр дүнтэй гэдгийг практик гэрчилсэн гэв.
Ван Вэньбинь хэлэхдээ: Хятад улс бол адил хугацааны дотор КОВИД-19 вирусийн эсрэг олон төрлийн технологийн арга зам бүхий вакцины бүтээгдэхүүнтэй болсон дэлхийн цорын ганц орон бөгөөд иргэд олны суурь дархлаа, дархлааг сайжруулахад олон талын сонголтыг хангасан. Эдүгээ Хятад улс КОВИД-19 халдварын эсрэг 13 төрөл загварын вакцинд зөвшөөрөл олгон хэрэглэж буй нь технологийн 4 төрөл зүйлийн арга замыг хамарсан. Вакцин хийгээд эмчилгээний эд материал ерөнхийдөө хангалттай бөгөөд "вакцин хийлгэх шаардлагыг бүрэн хангах" чадвартай гэв.
Ван Вэньбинь хэлэхдээ: Эдүгээ, Хятад улсын вакциныг бүрэн тунгаар нь хийлгэсэн үзүүлэлт 92.9 хувьд хүрч, 60-аас дээш насны ахмад хүмүүсийн вакцинд хамрагдсан үзүүлэлт 90 хувиас давж, Хятад улс дэлхийн 120 гаруй улс орон, олон улсын байгууллагад КОВИД-19 халдварын эсрэг 2.2 тэрбум гаруй тун вакцин нийлүүлэв. Цаашид ч олон улсын хамтын нийгэмлэгтэй харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, цар тахлын халдварын сорилтын эсрэг тэмцэж, ард олны амь нас, эрүүл мэндийг нэн сайтар хамгаалахад Хятадын тал бэлэн байна гэв.
\Уртнасан\