Арабын хэвлэл мэдээллийн 2-р бага хурал болжээ
2023-01-14 14:30:35
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 1-р сарын 12-ноос 14-ний өдөр Тунист Арабын өргөн нэвтрүүлгийн холбооны 42-р бага хурал, Арабын хэвлэл мэдээллийн 2-р бага хурал болж, Арабын орнууд болон бусад гол хэвлэл мэдээллийн байгууллагын олон зуун төлөөлөгч урилгаар оролцов. 

Энэхүү бага хурлыг зохион байгуулж буйн гол зорилго нь олон орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцаа холбоо, хамтын ажиллагааны платформыг бий болгох, дижитал эрин зуунд хэвлэл мэдээллийнхэнд тулгарч буй боломж, сорилтуудыг хамтаар авч хэлэлцэх, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа, өргөн нэвтрүүлгийн технологийн инновацыг сурталчилж хэрэгжүүлэхээр дамжин тус салбарын урт хугацааны тогтвортой хөгжлийг ахиулахад оршино. 

Бага хурлын үеэр Хятадын Төв Радио Телевизийн Ойрх Дорнод дахь салбар шинэлэг үзэл баримтлал, "5G+4K/8K+AI"-ын стратегийн төлөвлөлтийг зэргийг танилцуулж, радио, телевизийн уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээс бүх төрлийн шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгон хувиргасан туршлагаасаа хуваалцлаа.

Арабын өргөн нэвтрүүлгийн холбооны тэргүүн Мохаммад Хариш “бид хэвлэл мэдээллийн салбарыг цаашид хөгжүүлэхэд чиглэсэн олон төслүүдийн талаар ярилцсан. Хятад улс хэвлэл мэдээллийн баялаг туршлагатай бөгөөд бид өргөн хүрээнд солилцоо өрнүүллээ. Бид бүгд ахиц дэвшилд хүрнэ гэдэгт найдаж байна” гэв.