Украины нөхцөл байдлаар түр хурал хийлээ
2023-01-14 14:40:01
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 1-р сарын 13-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины нөхцөл байдлын талаар түр хурал хийлээ. 

НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Алексеевич Небензя барууны орнуудыг хоёр нүүр гаргадаг гэж буруутгасан бөгөөд Украин хууль батлах замаар Оросын ерөнхийлөгчтэй энхийн хэлэлцээ хийхийг тасалсан мөрдлөө одоо мөн л энхийн төлөвлөгөөг санал болгосоор байгаа нь хачирхалтай гэсэн бол энхийн төлөвлөгөөг дэмжихийг Украины Гадаад хэргийн нэгдүгээр дэд сайд Жапарова бүх улс орнуудад уриалав.

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жүнь хэлэхдээ, Украин болон Европын энх тайван, тогтвортой байдлыг сэргээхэд туслах нь олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа Аюулгүйн зөвлөлийн үүрэг юм. Украины хямрал нь Европ дахь гүн зөрчилдөөнүүдийн урт хугацааны хуримтлал, тасралтгүй хувьслын үр дүн юм. Холбогдох талууд санал зөрөлдөөнөө зохицуулж, хэлэлцээрийн ширээний ард сууж байж л гал зогсоох, Европын аюулгүй байдлын архитектурыг сэргээх үндсэн шийдлийг олж чадна. Олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа өнөөгийн нөхцөл байдалд чухал нөлөө үзүүлж буй орнууд хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх үүд хаалгыг нээхэд туслахын тулд Орос, Украины яриа хэлэлцээг дэмжих ёстой. Хориг арга хэмжээг чангатгах, эсвэл зэвсгээр туслах нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, цаашлаад томоохон хэмжээний сөргөлдөөнийг өдөөх болно.Үүнээс зайлсхийхийн тулд бид чадах бүхнээ хийх ёстой гэжээ.