2022 онд Хятад улсын усан ашиглалтын томоохон төслүүдийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт нь бүгд шинэ амжилт тогтоосон тухай Хятадын Усны аж ахуйн яам 1-р сарын 13-нд мэдээллээ.
2022 онд үндэсний хэмжээнд 457 тэрбум 700 сая юанийн хөрөнгө оруулалт бүхий усан ашиглалтын 47 томоохон төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүний дотор 13 төсийн хөрөнгө оруулалт нь 10 тэрбум юанийг давжээ.
Хятадын Усны аж ахуйн яамны дэд сайд Ван Даоши “Усан ашиглалтын бүтээн байгуулалтын жилийн хөрөнгө оруулалт 1 их наяд 893 тэрбум юаньд хүрч, 2021 оныхоос 44%-иар нэмэгдэж, анх удаа 1 их наяд юанийн босгыг давлаа. Эдгээрээс Гуандүн, Юньнань, Жэжян, Хүбэй, Аньхүй зэрэг 12 муж 50 тэрбум юаниас давсан хөрөнгө оруулалтын квотыг биелүүлсэн” гэв.
Ван Даоши хэлэхдээ, том цар хэмжээтэй усан ашиглалтын бүтээн байгуулалт нь их хэмжээний хөрөнгө оруулалтыг шингээж, аж үйлдвэрийн урт гинжин хэлхээг бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлсэн. Тухайлбал 2.51 сая хүн, түүний дотор хөдөөгийн 2.05 сая хүн шууд ажилд орж, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэлээ.